Zekuilo
Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026.05.18
1. Цуглуулах мэдээлэл
Захиалагчаас овог нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг, цахим шуудан цуглуулна.
Борлуулагчаас овог нэр, утасны дугаар, банкны дансны мэдээлэл, дэлгүүр болон урлангийн мэдээлэл цуглуулна.
2. Мэдээллийн ашиглалт
Цуглуулсан мэдээллийг захиалга боловсруулах, хүргэлт зохион байгуулах, төлбөр тооцоо хийх, хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэхэд ашиглана.
Платформ нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, задруулахгүй.
3. Төлбөрийн аюулгүй байдал
Төлбөрийн бүх гүйлгээ нь банкны аюулгүй системээр дамжин хийгдэнэ.
Картын мэдээлэл болон банкны нууц мэдээллийг Платформ дээр хадгалахгүй.
4. Хэрэглэгчийн эрх
Хэрэглэгч өөрийн мэдээллээ шинэчлэх, буруу мэдээлэл засуулах, бүртгэл устгах хүсэлт гаргах эрхтэй.
5. Аюулгүй байдал
Zekuilo платформ нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах зорилгоор техникийн болон зохион байгуулалтын хамгаалалтын арга хэмжээ ашиглана.